Жавхлан - Чи минь байгаа хойно.

Чи минь байгаа хойно Намрийн сэрүүн унасан ч яахав дээ Насаараа чи минь дэргэд байгаа хойно Навчис хүртэл гундсан ч яахав дээ Найрсагхан чи минь хажууд байгаа хойно Болно доо болно хоёулаа Бороотой зуны үдэш ирнэ дээ Бодохоос чи минь хөөрхөн дөө Борхон зүрхэнд цэцэглэнэ дээ, цэцэглэнэ дээ хөө Өвлийн жавар жиндүүлсэн ч яахав дээ Өнөд чи минь дэргэд байгаа хойно Өөгүй цас нь будраагүй ч яахав дээ Өр сэтгэлд минь чи минь байгаа хойно Болно доо болно хоёулаа Бороотой зуны үдэш ирнэ дээ Бодохоос чи минь хөөрхөн дөө Борхон зүрхэнд цэцэглэнэ дээ, цэцэглэнэ дээ хөө Хаврийн салхи нь боссон ч яахав дээ Хаашдаа яргуй цухуйх гэж байгаа хойно Хонгор чи минь эрхэллээ тунирхалаа ч Харамгүй хайраа яаж л мартахав дээ Бүтнэ дээ бүтнэ хоёулаа
Back to Top