Дээд монголчууд, ахан дүүс маань монгол хэлээ сэргээх гэж манай дууг сурч байна
Дээд Монгол эмэгтэй Л.Номин-Дарь дуучин Д.Осгонбаяртай “Наран мандах нутаг“ дууг нь хамтран дуулж байгааг нь сонс доо.
Л.Номин-Дарь Хятад хэлээр суралцаж сургуулиа төгссөн ч сүүлийн жилүүдэд Монгол хэлээ сэргээн сайжруулж байгаа гэсэн.
Дуучин Д.Осгонбаярын “Наран мандах нутаг“ дууг Өвөрмонголчууд, Дээд Монголчууд гээд бүгд мэддэг юм байна.
Энэ дууг мэддэггүй хүн байхгүй гэхэд нэг их хилсдэхгүй байхаа. Хятад Улсад амьдардаг Монголчууд “Эгшиг“ гээд хөгжмийн сувгаас Монгол дуунуудыг их сонсдог юм байна.