Найдандорж - Аав тэнгэр
Шүлгийг Д.Ган-Очир
Аялгууг Т.Сэр-Од /МУУГЗ/
ААВ ТЭНГЭР
Санааны үзүүрт тэлхэн цэнхэртсэн
Хан буурал аавынхаа хийморийн золбоонд
Эр хүн болохын сургаалиар
Үгнийхээ цаана ухаанаа зангидаж
Үнэн амьдрахын бахархал болсон
Уулын цаана уул болон хөхрөхөд нь санах юм, аавыгаа
Усны урсгал шиг урсаад явахад нь ойлгох юм, аавыгаа
Оддын дунд зайгаа олон гэрэлтэхэд нь ухаарах юм, аавыгаа
Орчлон таныг надаар сольсонд нь дутах юм, хүү чинь
Зүүдний чөлөөнд тухлан завилсан
Зөн өндөр аавынхаа уул шиг энгэрт
Эр хүн болохын жамаар
Харцны эрхшээлд зэмлэл илгээж
Хаттай явахын нурууг харуулсан
Уулын цаана уул болон хөхрөхөд нь санах юм, аавыгаа
Усны урсгал шиг урсаад явахад нь ойлгох юм, аавыгаа
Оддын дунд зайгаа олон гэрэлтэхэд нь ухаар