Чингис хаан 9/30
-Гүр хаан Жамуха гэж дүр бий. Тэр хүний дүр Чингис хааны хүчирхэг, хэн бүхнээс илүү их хаан байсан гэдгийг улам тодотгодог байх аа. Та юу гэж боддог вэ?
-Чингис хаан үгүй бол Жамуха их хаан байх байсан биз ээ. Тэр бас л их хүн. Монголын тал нутагт ийм сайхан хоёр баатар хүн нэгэн цаг үед зэрэг төржээ. Хэн хэн нь Монголоо авч явах сэтгэлтэй. Гэхдээ тэдний хувь тавилан хоёр өөр. Тэмүүжин хар багаасаа амьдралын хүнд бэрх зовлон зүдгүүрийг туулсан хүн. Аав нь дайснууддаа алагдсанаас болж нялхаасаа эхлээд амьдралын хүнд хүчрийг үзсэн. Жамуха бол сайн баатар. Түүнийг муу хүн гэж хэлэх үндэсгүй. Гэтэл бурхан тэнгэрээс зурсан зураг төөрөг нь Тэмүүжин Хамаг Монголын хаан болох учиртай. Чингис хаан Жамухаас арай илүү холыг харах хүн. Түүний оюун ухаан, холыг харах сэтгэн бод