Жадо Ринбучи Багш-Гэнэн, Тэтгэн ариусгахуй“ сахил
Бурхан багшийн анхлан Номын хүрдийг эргүүлсэн дүйчэн өдөр эрхэм дээд Жадо ринбүчи багш
✔ нэг хоногийн турш сахидаг их хөлгөний буяныг тэтгэж, нүглийг ариусгадаг “Тэтгэн ариусгахуй“ сахил болон
✔ насан туршдаа сахих 5 сахигдахуунтай “Гэнэн“-гийн сахилыг шууд дамжуулан олон нийтэд хүртээж байна.
ГЭНЭНГИЙН САХИЛЫН 5 САХИГДАХУУН
1. Амьтны амь таслахыг тэвчих
2. Худал ярихыг тэвчих
3. Хулгай хийхийг тэвчих
4. Архи, согтууруулах ундаа уухыг тэвчих
5. Гэр бүлээс гадуур харилцаа үүсгэхийг тэвчих
НЭГ ХОНОГИЙН ТУРШ САХИДАГ “ТЭТГЭН АРИУСГАХУЙ“ САХИЛЫН 8 САХИГДАХУУН БА ТУС ЭРДЭМ:
1. Амьтны амь хөнөөхийг тэвчсэнээр энэ хийгээд хойдын төрөлдөө урт удаан наслаж, үзэсгэлэн төгс болоод өвчин зовлонгүй амьдарна.
2. Эс өгснийг авахыг тэвчсэнээр энэ хийгээд хойдын төрөлдөө