Хүслийн Хан Баянзүрх уул

Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт орших олноо хүслийг биелүүлдэг уул хэмээн танигдсан, халхын “Хан“ цолтой 7 уулын нэг Хан Баянзүрх уул. Далайн түвшнээс дээш 1031 м өргөгдсөн. Энэ уулын энгэрт говийн гуравдугаар ноён хутагт Жамъянданзанг оршуулан шарилын сүм байгуулж байсан учир нэгэн үедээ Шарилын уул гэж нэрлэж байжээ. Монголчууд эрт дээр үеэс уул овоондоо тахилга тайлга үйлдэн алив бүхнээ даатган залбирдаг эртний ёс заншилтай билээ. Хан Баянзүрх уулыг тахин шүтэгчид “Ноён хутагт минь энэ ууланд байдаг“ гэж үздэг учраас эх хэлээрээ хүслээ илэрхийлж, дотоод сэтгэлдээ сайн зүйлээ бясалган бодож, сэржим өргөдөг. Лам нар уул овоогоо сэргээн засч лусын тахилгын ном уншиж газар лусаа баярлуулан хур усаа хүсч эх дэлхий, эцэг тэнгэрээ дээдлэн хүндэлж тахил балин сэржимээ өргөдөг билээ.
Back to Top