Ши Жиньпиний жорлонгийн хувьсгал бол дэлхийн хамгийн хувьсгалт хувьсгал юм. Нээрээ шүү!!!

Хятадын жорлонгийн хувьсгал (廁所革命) нь эх газрын Хятад дахь ариун цэврийн нөхцлийг сайжруулах засгийн газрын кампанит ажил юм. 2015 онд Хятадын Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин гадаадын жуулчдын гомдоллож байдаг тул манай улс жуулчдын сонирхлыг татдаг газруудын нийтийн бие засах газрын ариун цэврийн нөхцөлийг сайжруулна гэж мэдэгдэв. Төрийн зөвлөлийн мэдээллийн албанаас гаргасан 2015 оны «Ши Жиньпиний шинэ нэр томьёоны толь бичиг»-т гарсан «Жорлонгийн хувьсгал» өгүүлэлд «Хөдөө аж ахуйг шинэчлэх, хөдөө тосгоны бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ орон нутгийн засаг захиргаа хөдөө тосгоны оршин суугчдыг эрүүл ахуйн шаардлага хангасан бие засах газартай болгоно» гэж тус кампанит ажлыг тайлбарлаж байлаа.
Back to Top