Myagmarsuren.B Uur shuniin oddoos asuugaarai

үг. СГЗ З.Түмэнжаргал ая. УГЗ Төрийн соёрхолт Б.Шарав ҮҮР ШӨНИЙН ОДДООС АСУУГААРАЙ Хайр үгүйлсэн зүрхээн аргадаад Хайлан уяран дуулж л явнаа би Сэтгэлийг минь ойлгоод шүүрс алддаг Сэвшээ хонгор салхинаас асуугаарай Учрал хүссэн сэтгэлээн хуураад Уяран догдлон хүлээж л явнаа би Намайг өрөвдөөд шүүдрээр уйлдаг Намуу хонгор цэцэгнээс асуугаарай Үйлийн үртэй дурлал хайрыг минь Өрөвчхөн сэтгэлээр дурсч яваарай Өнчин дэрээ сэмэртэл мөрөөддөгийг минь Үүрийн шөнийн оддоос асуугаарай
Back to Top