“Монгол нинжа дайчид“ шоу нэвтрүүлэгт 143 оролцогч оролцож байна /
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз Япон Улсад 1997 оноос хойш зохион байгуулагдаж ирсэн “Нинжа дайчид“ шоу нэвтрүүлгийн албан ёсны эрхийг Ази тивдээ авсан 2 дахь орон болоод байна. Ингэснээр залуусын авхаалж самбаа, эр зоригийг харуулсан дэлхийн хэмжээний спортын шоунд Монгол залуус оролцож, өөрсдийгөө сорих боломж нь нээгдэж байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд есдүгээр сарын 11-нд “Монгол нинжа дайчид“ шоу нэвтрүүлгийн зураг авалт эхэлсэн байна.
#МҮОНРТ #МонголынМэдээ #ЦагийнХүрд