Х.Баттулгын ТВ эфирт уйлсан бичлэг
Өнгөрсөн 7 хоногийн хамгийн сэтгэл хөдлөм эфирийг толилуулж байна. “Монгол тулгатны 100 эрхэм“ нэвтрүүлгийн төгсгөлд хөтлөгч Б.Лхагвасүрэн зочноо уйлуулж дөнгөв. Нэрт яруу найрагч маань УИХ-ын гишүүн Х.Баттулгаас Баянхонгорын Баянцагаан сумын уугуул аав Жигмэдийн Халтмаагийнх нь тухай асуужээ.
Б.Лхагвасүрэн гуай Х.Баттулгаас ’’Та нулимсаа хэр нуудаг хүн бэ?’’ гэж асуусан байна. Манай телевизийн эфирт Ш.Гүрбазарын нэвтрүүлгүүдээс хойш их л ховорхон харагдах болсон нулимс ийнхүү хүдэр бадир төрийн том хүний нүднээс бөмбөрч эхэлсэн юм. Бөхийн засуул Ж.Халтмаа гуай 1916 онд төрсөн, Ламын гэгээний хийдэд шавилан сууж, цэрэгт яван дайнд оролцож, бичиг үсэгт суралцсанаар Аж үйлдвэрийн комбинатын суурийг тавилцсан нэгэн байжээ.
Баабар, Ш.Чоймаа, Б.Норов