The BAATAR - Ijii (official music video)

“Цагаан суварга” хэмээх үзэсгэлэнт газарт очихсон гэж бодоод л байснаас биш нүдээр үзээгүй явсныг минь говийн улаан наран сонссон бололтой тийшээ намайг дуудаж өнгөрсөн амралтын өдрүүдэд дуулах завшаан тохиов. Анх удаа очих тэрхүү далимандаа “Ижий” дууныхаа дүрсийг буулгаж амжив. Тэнэгэр говийн уудамд ижийгээ хайж, салхийг ижийгээ гэж зүйрлэн түүнтэй хөөцөлдөх шиг. Ижий нь жам ёсыг ухааруулж цээлийн тэртээд одсон хүн бүхэнд “Мэлмийдээ мөнхөрсөн” ижийнхээ дүрийг буулгах цагаан суварга нь байг. The BAATAR - IJII (Official Music Video) Mongol Country Music Credits: Producer: New Nomad Records Lyrics: B. Battsengel Composer: D. Munkhbold Recorded and Mixed by Musicans: Accoustic guitar: S. Khosbayar Video by: Translated: Delgermaa Ganbat Follow BAATAR: Lyrics: Алсад үзэгдэх бодлын минь зэрэглээ Мэлмийд минь мөнхөрсөн дүрийг тань хайлаа Цээлийн ус нь гуниглаад Цээжийг минь уудална Жигүүртэн шувууд чуулалдаад Жам ёсыг ухааруулна Сэтгэлд минь мөнхөрсөн Үнэрийг тань саналаа Хайраараа өлгийдсөн нь Ижий минь та л байлаа #Thebaatar #Ijii #Mongolcountrymusic #Баатар #Ижий #Монголкантри
Back to Top