Чулуунчимэг - Аавдаа

Үг: Ч.Чагнаадорж Ая: Б.Пүрэвсүрэн /СТА/ Өхөөрдөж тэвэрсэн энгэр нь уул шиг нөмөртэй аавдаа Өргөж эрхлүүлсэн алга нь тал шиг өргөн аавдаа Дагуулж хөтөлсөн гар нь дандаа дулаахан аавдаа Даан чиг дөлгөөн зантай ухааны тэнгэр аавдаа дахилт Эрх танхил охин чинь дэндүү их хайртай шүү Эрхэм сайхан нэрийг тань өргөж явна аа аав аа Дээл өмссөн уул шиг ханхар сайхан аавдаа Дэрс бөхийлгөх салхи шиг уян зөөлөн аавдаа Гүн цэнхэр тэнгэр шиг уужуу амгалан аавдаа Гүйцэд өдлөөгүй наснаас минь үүрч алхсан аавдаа Хааяа нэгхэн аялдаг ганцхан дуутай аавдаа Хаа холоос ирэхэд нь гэр дүүрдэг сайхан аавдаа Харгуй замын үзүүрээс тосон гүйдэг аавдаа Хатан дэлхийн элгэнд нэрээр нь овоглосон аавдаа Оригинал:
Back to Top