Ж.Хишигдэлгэр - Бвэй нь дуу

Үг Ё.Амгалан /МУГЗ, МБШТГХ Хансүр, Гавж/ Ая А.Энхтайван /МУАЖ/ Дуучин Ж.Хишигдэлгэр /МУСТА/ “Бүүвэй нь дуу“ Үнэн гурван эрдэнийн их нигүүлсэнгүйн авралаар Үйлсийг дэлгэрүүлэгч Дара эхийн цаглашгүй энэрэл хайраар Үлэмжийн ачтан аав ээжийн элбэрэлээр Үр минь, үр минь амгалан тайван байгаарай Бүүвэй, бүүвэй, бүүвэй, үр минь бүүвэй Элгэнд тэврүүлэн амьдралд тэмүүлэх энхрий үр минь Эрдэм номын шимийг хүртэн гэгээрэх болтугай Эрхэмийн дээд эрдэм баяны хотол чуулганд Эгнэгт дандаа баясан цэнгэж умбах болтугай. Бүүвэй, бүүвэй, бүүвэй, үр минь бүүвэй Элбэрэхүйн дээд эцэг эхийн Энхрий үртэйгээ харьцахуйн туйл нь Эхний өлзийт сайхан үгс нь Энэ л бүүвэйн дуу минь юм шүү. Бүүвэй, бүүвэй, бүүвэй, үр минь бүүвэй Өвөр дээр минь өнхрөн эрхлэх алагхан үрд минь Өвөг дээдсээс өвлөн аяласан бүүвэй дуу шүү Өнө Монголын сайхан сэтгэлд шингэсэн Өлзийт эрдэм номын адистид орштугай. Бүүвэй, бүүвэй, бүүвэй, үр минь бүүвэй. Оригинал:
Back to Top