Монголоо хайж байна...
Би дэлхийн цээжинд мөнхөд нутаглах дээдэс заяат Монгол хүн
Гэвч би эдүгээ цаг дор Монгол нутгаас Монгол хүнийг хайж байна
Эх дэлхий эцэг тэнгэрээ хайрлахдаа эсгэгдсэн шархны дусалсан цусаа
Эрхлэн тонгичих цэнхэр горхиндоо дусаадаггүй Байгаль эхтэйгээ хүйн холбоотой Монгол хүн хаачив
Харийн соёлыг хэт ихээр шүтэж, шилбэ шуу нь ялгарахаа байсан эцэнхий бандийг биш
Малаа маллаж, хилээ манасан бие эрүүл, ухаан саруул бахим чийрэг Монгол залууг
Аальгүйгээс хамаргүй нь дээр гэдгийг умартан, аальгүйтаж, алцганасан годгор охидуудыг биш
Айл гэрийн түшиг, ааль намба хосолсон хатан ухаант Монгол бүсгүйг хайж байна.
Агт араа нь ургаж амжилгүй, хорхойд идэгдсэн залуусыг биш
Ааруул идэн таргаа ууж цовоождог Монгол жаалууд хаана байна
Ядаргаа нь ясандаа тулсан залуусыг биш
Ясны шөлөө уун тамир орж жавхааждаг ахмад үеэ хайж байна
Галав юүлж, эри