Наадам
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны 7-гийн даваа будлиан, маргаанаар дүүрэн болж өнгөрсөн. Содномдорж, Санжаадамба нарын барилдаан хоёр ч удаа будлиантаж, үүний улмаас наадамчин олныг цаг гаран бухимдуулсан юм. Засуул, хөлийн цэцүүдийн хариуцлагагүй байдлаас үүдсэн энэ маргаанд бөхчүүд л хохирч үлдэж байна.