Алаг мэлхий өрөх тоглоом (Multicolored turtle)
Алаг мэлхий өрөх
Алаг мэлхийг өрж тоглох нь маш эртний уламжлалтай ажээ. Үүнийг тоглоход нутаг нутагт шагааг ялимгүй өөр тоотойгоор өрж тоглодог боловч ихэнх тохиолдолд хоёр янзаар тоглож ирсэн нь энгийн ба хүндэтгэлийн өрөг юм. Энгийн өрөг нь хэдийд ч, хэдэн ч хүн тоглох боломжтой юм. Энгийн өрөг нь 92 шагайг мэлхийний бие болгон өрж нааддаг. Мэлхийний нурууг хааш хааш 6 үелсэн бүгд 36 шагайгаар бүрдүүлж өрнө. Нурууны дөрвөн үзүүрт тус бүр 4 шагайнаас бүрдэх 4 шилбэ буюу нийт 16 шагайг өрнө. Шилбэний доод талд дөрвөн тавхай тус бүрт 5 буюу нийт 20 шагай өрнө. Нурууны дээд талд нь хүзүү болгож 6 шагайг хоёр эгнээгээр өрнө. Хүзүүний дээд талд нь толгой болгож 3 шагайг өрөөд хоёр талд нь нүд 2, чих 2 болгож