Вице-премьер С.Амарсайхан о ситуации с вакцинированием - актуальное состояние на
Шадар сайд С.Амарсайхан цар тахлын өнөөгийн нөхцөл байдлын талаар болон халдвар хамгааллын дэглэм сахих талаар ард иргэддээ хандан товч мэдэгдэл хийлээ.
Тэрбээр, Дэлхийн олон улс оронд халдварын дөрөв дэх давлагаа болох дельта вирусийн халдвар эрчимтэй тархсаны улмаас олон улс орон хязгаарлалт хийж, хатуу хөл хорио тогтоож, онц байдал ч зарлаж байна. Монгол Улсын Засгийн газар, УОК эх орондоо дельта вирусийн халдварыг тархаахгүйн тулд чармайн ажиллаж байна. Дельта вирусийн халдварлах чадвар өмнөх вирусээс 60 хувиар илүү хурдтай тархдаг. Хүний биед шинж тэмдэг илрэхээс өмнө хүндрэл өгдгийг ДЭМБ-аас анхааруулсаар байна.
Тиймээс та бүхэн аялах, зорчихдоо халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж, өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалаарай.
Монгол Улс өнөөдрийн / байдлаар насанд хүрсэн 2 сая 169 мянган иргэнийхээ 84 хувийг II тунд дархлаажуулаад байна. Мөн 12-17 насны 160 мянган хүүхдээ файзер вакцины I тунд, хөхүүл болон нярай хүүхэдтэй эхчүүдийг вакцинд хамруулах ажлыг эрчимтэй үргэлжлүүлж байна.