Xайрлан дуулмаар байна
Үг. Ая МУАЖ , Төрийн хошой шагналт Н.Жанцанноров
МУГЖ Зууны манлай дуучин Б.Сарантуяа
Дуучин Д.Хишигбаяр ,
Р.Дэлгэрмаа
Xайрлан дуулмаар байна
Өндөр тэнгэрт заяасан болохоор чинь
Өглөө нарыг тосон хүлээх юм
Өглөө наран гэрлээр тэтгээд
Өнийн холын чамайг илгээх юм
Намайг дурсаад дуулдаг болохоор чинь
Чамайг би хайрлан дуулмаар байна
Хөрст орчлонд унасан болохоор чинь
Хөглөгөр уулсыг саравчлан ширтэх юм
Хөглөгөр уулсын нөмөрт хургасан
Хөдөөх салхиар чамайг илгээх юм