Чингис хаан 8/30

Кино 1998 онд хийгдсэн гэхэд их хожим дэлгэцнээ гарчээ. 2000 он гараад багагүй хугацаа өнгөрсний дараа олны хүртээл болсон санагдаж байна? -Кино хийгдээд таван жилийн дараа дэлгэцнээ гарсан юм шүү дээ. Тэр хооронд киног нэлээд сайн шалгасан. Улсын бодлогын эсрэг юу байна, хятад хүнийг муулсан, хараасан зүйл байх вий гэдэг бодлоор киног маш их нягталсан. Тухайн үед киног бүтээсэн хүмүүс гарын үсгээ зурж чадахгүй байсан гээд бод. Буруудахаасаа айгаад кинонд оролцсон гээд зоригтойгоор гарын үсгээ зурах хүн олдохгүй байсан юм. Тэгэхээр бүх жүжигчин гарын үсгээ зураагүй тохиолдолд дэлгэцнээ гаргах ёс энд байхгүй. Ингээд бүхэл бүтэн таван жилийн турш дарагдсан кино шүү дээ. Тэр дарагдаж байх таван жилийн хооронд ардууд аль хэдийнэ хулгайгаар хэвлэж олшруулаад гадуур зараад эхэлчихсэн юм. Энэ мэтээр явсаар 2004 онд албан ёсоор нээлтээ хийж дэлгэцэнд гарс
Back to Top