Хятад дахь шашны хавчилт шахалтын он тооллын бичиг : Буруутан нь хэн бэ? | Трейлер
1949 онд эрх мэдэлд хүрснээсээ хойш Хятадын Коммунист Нам, шашны итгэл бишрэлийг тасралтгүй хавчин шахсаар ирсэн. Энэ нь Христэд итгэгчдийг улайран баривчлан хөнөөж, Хятадад үйл ажиллагаа явуулж буй шашин нэвтрүүлэгчдийг хөөн гаргаж, хүчирхийлж, Библийн тоо томшгүй олон хувийг хураан авч, шатааж, чуулганы барилгуудыг битүүмжлэн нурааж, бүх гэр чуулгануудыг устгахаар ролдсон юм. Энэхүү баримтат кино нь Бурханд итгэх итгэл болон өөрийн үүргийг биелүүлснийхээ улмаас ХКН-ын засгийн газарт баривчлагдаж, тамлуулж, зэрлэг харьцаанаас нь болж нас барсан Хятадын Христэд итгэгч, Зоу Хайжианы бодит туршлагыг дүрслэн үзүүлсэн. Зоу Хайжианыг нас барсны дараа түүний гэр бүлийг ч бас ХКН хянан цагдаж, заналхийлж, айлгаж байлаа. Тэд талийгаачид шударга ёсыг олж чадаагүйгээр үл барам ХКН-ын хавчилт шахалтын улмаас үймээн сандралд у